Нийгмийн

Гэр бүлийн маргааны улмаас сураггүй болсон иргэнийг хайж байна

Баян-Өлгий аймаг, Өлгий сумын иргэн зургадугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Тус аймгийн цагдаагийн газраас “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг зургадугаар сарын 28-нд Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон.

Энэ сарын 5-нд эрлийг дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг энэ сарын 5-ны өдрийн 14:35 цагаас эхлэн “Ховд” голын усанд завиар урсан, 3.5 метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 километрт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button