Нийгмийн

Спорт машины үзэсгэлэн, цуваа зохион байгууллаа

НЗДТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо /ММСАХ/ хамтран Улаанбаатар хотод буй хамгийн сайн тоноглолтой, спорт загварын автомашинуудын үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэж, улмаар спорт машины нийслэлийн гудамжаар цуваа үүсгэн хөдөлгөөнд оролцлоо.

Үйл ажиллагааны зорилго нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дотоод болон гадаадын иргэдэд монголчууд дрифтийн спортоор хичээллэдэг болохыг таниулж, наадамчдад бас нэгэн сонирхолтой үйл явдал толилуулахад оршиж буй гэдгийг зохион байгуулагчид хэлэв.

Цуваанд “Lamborghini”, “Bentley”, “Rolls-Royce” зэрэг брэндийн спорт загварын 40 гаруй автомашин оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтэс 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button