Нийгмийн

Ажил гүйцэтгүүлэхээр хувийн компанийн авч явсан 19 настай цэрэг нас баржээ

Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү нас баржээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Уг мэдээллийг авсан, бид ажиллаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өглөө.

Талийгаачийн ар гэрийн өгч буй мэдээллээр, хүү долоодугаар сарын 13 буюу лхагва гарагт барилгын хажууд нас барсан олджээ. Харин үүнээс хоёр өдрийн өмнө нэгэн хувийн компаниас түүнийг ажил гүйцэтгүүлэхээр цэргийн ангиас нь авч явсан хэмээжээ.

Тэрээр гурван сарын дараа халагдах байсан аж. Одоогоор холбогдох албаны хүмүүс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэргийн хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэгүй мөлжиж байж ийм эмгэнэлт явдал болжээ.Цэргийн ангийн дарга цэргүүдээ үнэгүй ашиглуулаад компанаас өөртөө мөнгө авдаг явдал гараад л байдаг.

Зочин
Зочин

Tseregt yavsan huuuhdig yahaaraa huvin kompani ajil hiilguuldeg yum davarsan shaarnuud ve.

зочин
зочин

Анхаармаар зүйл их болжээ яагаад цэргүүд үхээд байгаа юм бол хэзээ цэрэг эрс ингэж үхэж байсын бэ, энэнд нэг л учир байх шигээ дарга нар нь алаад баймааргүй санагдана заавал монгол залуучууд цэрэг,барилга,хар зам дээр гээд үхээл байна яагаад яагаад монгол эрчүүд гэж, энэнд нэг л учир байх шигэээ.Цэргийн ангийн дарга нар ч биш, барилгын баригадын ахлагч,ААгааны ажилтны буруу ч биш архины,замын ослын буруу ч биш ГАНЦХАН МОНГОЛЧУУДЫГ,ЭРЧҮҮДИЙГ,ЗАЛУУСЫГ НЭГ НЭГЭЭР НЬ УСТГААД БАЙГАА ЮМ ШИГ ҮҮНД НЭГ Л УЧИР БАЙХ ШИГ ЭЭ НЭГ Л УЧИР БАЙНА ДАА НЭГ Л УЧИР..... БАЙНА ОЛОХ Л ЮМСАН ХАЙРАН МОНГОЛ ЗАЛУУС МИНЬ

Amaa
Amaa

сайдаас эхлээд бүгд цэрэг зарж боолчилдог бол хэвийн үзэгдэл шүү дээ.Хүүхдүүдээ цэрэгт битгий явуул.

Холбоотой мэдээ

Back to top button