УЛС ТӨР

Б.Жавхлан: Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлд зарцуулах дизелийн үнийг 3400 төгрөгт барина

Засгийн газраас дизелийн түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн санал, тайланг сонслоо. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10,000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Өөрөөр хэлбэл энэ жилийн хаврын тариалалтын үед түлшний үнэ 3,400 төгрөг байсан.  Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээ, хугацаанд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Тодруулбал хэмжээний хувьд 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизелийн түлшийг 3,400 орчим төгрөгийн үнэтэй байлгах шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ. Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай удтал хүнд хэлцэл хийсний үр дүнд 830 ам.доллароор он дуустал нийлүүлэхийг баталгаажуулсан захиаг өчигдөр хүлээж авсан. Наадам хүртэл уг шатахууныг 840 ам.доллароор авч байв. Мөн дизель түлшийг гэрээнээсээ таван хувийн хямдралтай үнээр нийлүүлэх захиаг тус компаниас авсан.

Засгийн газраас дизель түлшний таван хувийг гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл дотоодын зүгээс татварын хүрээнд хийж болох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Тийм учраас намрын ургац хураалтын хувьд энэ удаагийн гаргасан шийдвэр нь нэг удаагийнх юм" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жил болгон л дээд сургуулийн төлбөр нэмэхгүй гэж сайд нь хэлдэг ч
Дээд сургуулиуд нэмчихсэн л байдаг шүү ганц удаад ч болов хяналтаа олигтой хийгээрэй

Зочин
Зочин

Энэ хүнс бараанийхаа үнийг тогтвортой байлгамаар бна

Зочин
Зочин

Hvnsnii baraa, binzenii uniig hymdruulj dahij une nemehguigeer bolgochee. Ungarin eronhii said en talaar arga hemjeeg avch bhad manaid yagaad heregjulj boldogui yum be??? Ard tumnee harj uzeech!!! Yapon, amerik geed bitgii daljignaad bai.

Зочин
Зочин

Хүнс бараа материалын үнийн өсөлт иргэдийг үнэхээр сөхрүүлж бна аа. Шатахуун болон хүнс барааны үнийн өсөлтөө бага ч гэсэн буулгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button