НИЙГЭМ

Эмчийн үзлэг: Уулчин Б.Бумхишигийг Монгол руу шууд нисэх боломжтой эсэхийг удахгүй шийднэ

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан.

Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлж, уулчин залууг авраад буй юм.

Дөнгөж сая /11.00 цагт/ Уулчдын үндэсний холбооноос "Киргиз улсад ганцаарчилсан авиралт хийж байгаад эрсдэлд ороод байсан залуу уулчныг амжилттай буулган одоо Оше хотод ирээд байна. Гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн урьдчилсан мэдээ байгаа ч удахгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж Монгол руу шууд нисэх боломжтой эсэхийг магадлуулснаар нөхцөл байдал шийдэгдэхээр байна" гэх мэдээллийг өгөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 13, 2022 15:12

ЗА ХҮРЭЭД ИР ЭХ ОРОНДОО САЙН БАЙНА АВАРСАН УУЛЧИДДАА ИРЭХЭЭР НЬ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОСОН Ч ЯАДЫН СААРАЛ ТОЛГОЙТ ҮҮЛЭН ЗАРДАСД ХҮЗҮҮГҮЙ ЗАХЧИН ХОГИЙН ХУЛГАЙЧ ХОРЧИН СДА ЭЛБЭГДОРЖ ЗАМААСАА �######�УУЛАХ ГЭЖ ӨГСӨН ЮМ ЭНЭ ХОЁР АЛИАЛАГЧИЙН ХАЖУУД ЭНЭ АВРАГЧИД ЖИНХЭНЭ БААТРУУД НААД ХОЁР КИРГИЗЭЭ МОНГОЛД АЦАР ТУСЧ САЙН ЗАЛУУЧУУД БАЙНА.ЯАХ ГЭЖ ДОМБОО ЦАРАЙЛААД ГАНЦААРАА ЯВСАН ГАЙ ВЭ? ҮХСЭН БОЛ ЯАНА ХӨЛ ЧИНЬ ГАЙГҮЙ ЮУ? ЁСТОЙ ХҮНИЙ ТУХАЙ ТУУЖИЙГ ЗААВАЛ ОЛЖ УНШААРАЙ АХИЖ БИТГИЙ ИНГЭЖ ТЭНЭГТЭЭРЭЙ МОНГОЛ ТҮМЭН УУЛ УСНЫХАА ЭЗЭДТЭЙ ХАМТ ЗАЛБИРСАН ШҮҮ ЧИНИЙ ТӨЛӨӨ АЛЛАХЫН ШАШИНТАНГУУД ХҮРТЭЛ АЛЛАХ АКБАР АМЭЭН ИСУСИЙН ХҮҮХДҮҮД ХҮРТЭЛ ИХ ЭЗЭН МИНЬ ОРГИЛД ГАЦСАН ХҮҮГ МИНЬ ЭСЭН МЭНД БУУЛГАЖ ӨГӨӨРЭЙ АМЭЭНЬ ГЭСЭН. МОНГОЛЫН БҮХ ХУВРАГА ЛАМАНЦАРУУД ХОНХ ДАМАРАА ТАЧИГНУУЛАН ХАЛТУУРАА ХОЙШЛУУЛАН ДӨВЧИГНӨЛДӨХИЙГ МИНИЙ ЭНЭ ЦИЙМЭР ХАРСАН БӨЛГӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button