УЛС ТӨР

ЗГ: НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан. Тодруулбал, түүнийг мөрийтэй тоглодог гэх мэдээлэл Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авдаг 1111 тусгай дугаарт ирсэн байгаа юм.

Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье" хэмээн мэдээлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэлмэгдэл байв уу хариуцлага алдав уу

Зочин
Зочин

Үнэн бол хариуцлагааа үүрэх нь хувь хүний ухамсар иймэрхүү хоосон тархитануудаар яахав

Зочин
Зочин

iim detgelgvi huwiiin erh ashigaaa bodson ymnuuudiiig ywuuljil bsn ddeeeer Sarangerel said iiim ymiiig omooorooos yahawdeeee

Зочин
Зочин

Сарангэрэлтэй нь хамт явуул

059
059

merdel avgai khamt togloson yumuu khaashaa yum...

Холбоотой мэдээ

Back to top button