НИЙГЭМНийгэм мэдээ
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг 35 ажилтандаа орон сууцны дэмжлэг 850 сая төгрөг олголоо

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Үүнд, орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд, ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд, иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд тус тус олгожээ.
Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулсан байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.