УЛС ТӨР

Цэргүүдийн хоолны зардал 21, хувцасных 50 хувиар хасагджээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Эл албан тушаалд Бригадын генерал С.Ганбямбыг томилуулахаар санал болгосон. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр нэр дэвшигч С.Ганбямба: Зэвсэгт хүчин стратегийн чухал ач холбогдолтой том төслүүдэд оролцож байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Энэ жил Зүүнбаян-Ханги чиглэлийн замын ажилд оролцож байна. Цаашид зэвсэгт хүчний барилгын ангийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэсэн бодолтой байгаа. Төр засгаас үүрэг чиглэл өгсөн тохиолдолд татгалзах зүйлгүй, боломжтой. Цэргийн алба хаагчийн хоол хүнс болон хувцасны хангамжийн хувьд хүнд байна. Сүүлийн жилүүдэд төсвийг батлахдаа хоолны мөнгийг танаж байгаа. Ялангуяа 2022 онд тодотгол хийхдээ хоёр удаа хассан. 2023 онд гэхэд хүнсний зардал 21 хувь, хувцасны зардал 50 хувиар хасагдсан. Хэрэгцээт зардлын дөнгөж 7-10 хувь нь л хангагдаж байна. Цаашид Засгийн газар, гишүүдтэйгээ хамтран алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, хангалтын асуудлыг сайжруулна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button