Чуулган: Газрын тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааны өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Тодруулбал, Газрын ерөнхий хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага хүсэв.
Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд газартай холбоотой хуримтлагдсан асуудал их байгаа. Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Газрын ерөнхий хуультай холбогдуулаад оролцогч бүх талуудыг сонсох шаардлага байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.
Хурал даргалагч УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт завсарлага өглөө.
Энэ долоо хоногийн даваа гарагт АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр тус намын гишүүн Ц.Туваан "Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох хууль. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ гэж МАН амласан. Гэтэл бэлчээрийн 77 хувь нь цөлжсөн гэдэг мэдээллийг эрдэмтэд гаргаад байна. Малчдын бэлчээрийн асуудлыг тодорхой шийдэлтэйгээр оруулж ирээгүй. Газрын тухай багц хуульд олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр манай бүлэг ярьж байна. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийн оролцуулан дуу хоолойг нь хүргэнэ. Энэ хууль маш их маргаан мэтгэлцээн дагуулна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэж байгаад салбарын сайд байхгүй гэдэг шалтгаанаар энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Лицензтэй холбоотой маш олон яамдын асуудал ч орж ирнэ" хэмээсэн билээ.
Энэ дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж, завсарлага авч буй бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрыг гадаад байгууллага хүнд олгодог хууль эрх зүйн ямар за�##�т байгаа түүнийг үндэсний аюулгүй байд�##� т�##�аас нь нягтлан шинэчлэх шаардлага байгааг хууль т�##�аас нь эргэж нэг мөр ш�##�гаж бусад эрх зүйн актад нийцэж буйг үзэж сайжруулах хэрэгтэй байна энэ бол амин чух�##� асууд�##� шүү.хожим газар нутгаасаа хөөж гаргаж чадахгүй үл хөдлөхөө байршуулаад тухлаж түрээслээд эзэн суухыг үгүйсгэхгүй үө удмаараа эцэст нь газар нутаг уул усаа �##�дах аюул бидний хойч үед ирэхгүй гэх газаргүй . Түрээсийн хугацааг40 жил+10 жилээс бага байх дамжуулан өвлүүлэх зарах эрхгүйгээр хуулиуд хатуу суулгаж өгөх хэрэгтэй.эрдэмтэн мэргэдээс үгийг нь сонсож �##�иваа хуулийг батлаж баймаар байна