Гадаад мэдээ

Честер Людлоу буюу магистрын зэрэг хамгаалсан анхны нохой

Вермонт мужийн нохой Честер Людлоу онлайн коллеж болох Рочвилл их сургуулиас онлайн MBA зэрэг (бизнесийн удирдлагын магистр) хүртсэн байна. Ингэснээр Честер Людлоу онлайн магистрын зэрэг хүртсэн анхны нохой болжээ. Тэрээр анх өөрийн анкетыг 499 долларын хамт Рочвилл их сургуульд онлайнаар илгээсэн байна. Үүнээс долоо хоногийн дараа их сургуулиас зөвшөөрсөн хариу иржээ.

Түүний шуурхай зэрэг горилох багцад Честерийн MBA диплом, коллежийн дүнгийн хуулга, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гэрчилгээ, оюутны зөвлөлийн гишүүний гэрчилгээ багтсан байна. Мөн баримт бичигт түүнийг 3.19 голч оноотой гэж бичжээ.

Рочвилл их сургууль нь гадаадын шуудангийн хайрцгаар ажилладаг олон тооны онлайн их сургуулиудын нэг бөгөөд онлайнаар хямд, хурдан эрдмийн зэрэг сурталчилдаг. Тус их сургуулийг "Онлайн их сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөл" болон "Онлайн боловсролын магадлан итгэмжлэлийн бүх нийтийн зөвлөл"-өөс магадлан итгэмжлэл авсан гэж үздэг.

М.Бат

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нохой хүртэл ийм байх гэж

Зочин
Зочин

Neere l mungu ughud m#l baisanch tugusdug gej unen helje

Зочин
Зочин

wonderful coool

Зочин
Зочин

Хөөрхөн юм бэ яасан

Зочин
Зочин

Учрал гишүүний хэлээд байгаа чинь энэ шүү дэ

Холбоотой мэдээ

Back to top button