Үйл явдал: 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ
Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.
09.00-13.00 цагт: “Туушин” зочид буудалд Дэлхийн банкнаас “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг танилцуулна. Бага хурлаар “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэгтэй. Утас: 9901-7249, 7007-8207.
09.00 цагт: “Миллениум плаза" “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
11.00 цагт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэвлэлийн бага хуралт хийнэ.
-“Туушин” зочид буудалд “Мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор нийгэм, улстөрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.