Нийгэм мэдээ

Жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.

Тэрбээр мөн “Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрлийг олгож байгаа. Жагсагчдын зүгээс барих гэр шаардлагатай гэж үзэн, хүсэлт гаргавал яаралтай хэлэлцээд хариу өгөхөд бэлэн” гэж онцолсон юм.

Төв талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон олон нийтийн хэв журам сахиулахад нийслэлийн холбогдох газрын ажилтнууд, албан хаагчид ажиллаж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За за яахав ард түмнээ гэх л хүмүүс маань яаж ханддаг вэ гэдэг нь харагдаж байгаа нь энэ одоо яахав 2 байсан ч ээлжилж ороод дулаан байг дээ

Зочин
Зочин

За ашгүй2

Зочин
Зочин

ХУЛХИДУУЛАВАА НААДУУЛ ЧИНЬ ЯРДАГ НОХОЙ ШИГ ХҮН ХҮН РҮҮ ҮСЧЭЭД ЭХЭЛЛЭЭ БАТТУЛГА АДЬЯАСҮРЭН АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГЭДЭГ ХУЛГАЙЧ НАРЫГ ЗАРЛААД ЭХЭЛЛЭЭ СҮ.БАТБОЛД Ж.МӨНХБАТ СУМЬЯАБАЗАР ГЭЭД УРТ ЖАГСААЛТ БАЙГАА ШҮҮ МАН с НЭГ Ч ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ГОЛ ХУЛГАЙЧ НАР МАН д БАЙГАА ШҮҮ.ТА НАР ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРЛЫГ ХӨӨН ТАРААЖ АРД ТҮМЭН СААРАЛ ОРДОНД ЗАЛАРЧ ӨӨРСДӨӨ ТӨРӨӨ ЖОЛООДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АМЖИЛТ ЗАЛУУСАА

Зочин
Зочин

Сайн жагсаж байна шүү манайхан

Зочин
Зочин

Talbain khaana ch barisan yadag ym2r ger barich gekh shig

Зочин
Зочин

Сайн жагсаж байна шүү манайхан

Зочин
Зочин

ashtai yudaaaa

Холбоотой мэдээ

Back to top button