Нийгэм мэдээ

НӨАТ-ын сугалаанаас 37,203 азтан тодорлоо

2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 37,203 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,676
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 372
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578 

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 29899 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавьж ажиллагаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button