Нийгэм мэдээ
Хөвсгөл нуур бүрэн хөлджээ

Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн 7 хоногоос эхлэн барьцалдан энэ сарын 13–нд бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлжээ. Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн хөлддөг бөгөөд энэ үедээ мөсний зузаан 70-80 см байдаг.
Харин 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүрэн хөлдөөгүй ээ , голдоо өрхтэй байгаа шүү