Нийгэм мэдээ
Турк руу гэр, ус, хөнжил хүргүүллээ

Газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй БНТУ, Сири улс руу дэлхийн улс орнуудаас тусламжийн цуваа нэмэгдсээр байна.
Монгол улс эхний ээлжинд аврах, эрэн хайх баг болон мэргэжлийн аврах ажиллагааны төрөлжсөн эмч нар, тусламжийн эд зүйлсийг хүргүүлсэн.
Харин Монголын ард түмний халуун сэтгэлийн хоёр дахь тусламж болох барааг МИАТ ТӨКХ тээвэрлэн хүргэж байна. Тодруулбал, 2,7 тонн ачаа тээвэрлэсэн нисэх онгоц өнөөдөр 10:21 цагийн үед Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрчээ.
Тус компани өмнө нь хоёрдугаар сарын 9-нд Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чаддаг монгол хүн барьж өгөхгүй бол баларсан юм болхо шүү.
Гэр их л хэрэгтэй байгаа даа. Байгаа байгаагаараа туслах юм сан.