Гадаад мэдээДЭЛХИЙ

Жое Инглиш: Турк-Сирийн газар хөдлөлтийн бүсээс хүүхэд үрчилж авах боломжгүй

Манай улсад гэлтгүй дэлхий дахинаа Турк-Сирийн газар хөдлөлтийн голомтод бүсэд өнчирч буй хүүхдүүдийг өргөж авах талаар цахим орчинд шуурсаар. Тэгвэл энэ талаар НҮБ-аас мэдээлэл гаргасан байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн яаралтай тусламжийн мэргэжилтэн Жое Инглишийн хэлснээр яаралтай тусламж үзүүлж буй одоогийн нөхцөлд хүүхэд үрчилж авах ямар ч боломж, бололцоо байхгүй ажээ.

Тэрбээр "Хүүхдүүд эцэг эх, гэр бүлээсээ салсан байдаг. Гэр бүлийн гишүүдийн хаана байгааг тогтоох нь нэн тэргүүний ажил. Түүгээр ч зогсохгүй өнчирсөн хүүхдүүдийг бүгдийг нь өнчин гэж үзэх боломжгүй бөгөөд заавал ар гэрийг нь хайж, тэдэнд хүлээлгэж өгөх нь хамгийн эхэнд хийх ажил байдаг. Бидний зүгээс яаралтай тусламж үзүүлж буй үедээ эрэн хайх ажлыг чухалчлан авч үздэг" хэмээх тайлбарыг CNN-д өгчээ.

Мөн үргэлжлүүлэн "Бидэнд хараахан эцсийн байдлаарх тоон мэдээлэл байхгүй. Гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар олон мянган хүүхэд асран хамгаалагч, гэр бүлээ алдаж байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

Асран хамгаалагчаасаа салсан хүүхдүүдийг яаралтай илрүүлж, тэдэнд халамж, дэмжлэгийг богино хугацаанд үзүүлэх нь бидний одоогийн хийж чадах ажил.

Түүгээр ч зогсохгүй ийм төрлийн гамшгийн дараа дүрвэсэн, ялангуяа хараа хяналтгүй эсвэл гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдүүд хүчирхийлэл, мөлжлөгт өртөмтгийг, тэр дундаа жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч болох эрсдэл нэмэгддэг" гэх тайлбарыг өгчээ.

Эл ажил нь богино хугацааны ажил биш. Мөн одоо ч эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж байгаа тул дэлхий даяар тус бүс нутгаас хүүхэд өргөж авах ямар ч боломж байхгүй юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button