Гадаад мэдээДЭЛХИЙ

Найзынхаа гэрээс гурван жилийн турш хулгай хийжээ

БНХАУ-ын хууль сахиулагчид олон жилийн турш найзынхаа гэрээс үнэт эдлэлүүд хулгайлаад хуурамчаар орлуулан тавьсан этгээдийг илрүүлжээ.

Хонконгийн "South China Morning Post" сонинд мэдээлснээр иргэн А өөрийн найз Б-гийн гэрт байсан тансаг зэрэглэлийн эд зүйлсийг хулгайлан хуурамч бүтээгдэхүүнийг орлуулан тавих байдлаар гурван жилийн турш нэг сая юаниар хэмжигдэх хохирол учруулсан байна. Хэрэгтэнд тус улсын шүүхээс 12 жилийн хорих ял оноожээ.

Хохирогч болон хэрэгтнүүд найзууд байсан аж. Хөдөө орон нутгаар байнга томилолтоор явдаг Б нь 2019 онд найз А-даа гэрийнхээ түлхүүрийг орхидог болжээ. Хэрэгтэн эдийн засгийн хүндрэлд орох бүрдээ найзынхаа гэрээс тансаг эдлэл болох LV брэндийн гар цүнх, Bulgari брэндийн бугуйвч гэх мэт 20 орчим зүйлийг хулгайлжээ. Мөн ижил загвартай хуурамч бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авч, оронд нь тавьсан байна.

Байраа солих үедээ хохирогч Б нь эд зүйлээ цэгцэлж байхдаа брэндийн бүтээгдэхүүнүүд нь хуурамч болохыг мэдэж, цагдаад дуудлага өгсөн аж. Мөрдөн байцаалтын явцад найз А нь хэрэгтэн болох нь тогтоогджээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гарчиг дээрээ эхэлээд хятад гэж бичээч

Зочин
Зочин

А,Б нар нь монгол хүн юм уу Хятад хүн юм уу.

Зочин
Зочин

За юун сүртэй юм бэ?. Ардчилсан нийгэмд нэг нь хулгайлах, нөгөө нь хулгайлуулах эрхээ эдэлж байна ш дээ. Хоёулангийнх нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button