Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск Твиттерийн нийт ажилчдын 50 хувийг халжээ

Нью Йорк Таймс сониноос мэдээлснээр ням гарагт тэрбумтан Илон Маскийн удирдаж буй Твиттер компани дахин 200 гаруй ажилтнаа ажлаас нь халжээ.

Ингэснээр тус компанийг худалдан авснаас хойш нийт ажилтныхаа 50 орчим хувийг халсан тохиолдол болж буй.

Орон тооны цомхотголынхоо талаар Маск өөрийн твиттер хуудастаа "Өнгөрсөн ням аграгийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Та бүхний үлдсэн амьдралын эхний өдөр" хэмээн жиргэжээ.

Халагдсан хүмүүсийн дунд Твиттерийн төлбөр тооцоо хариуцсан албаны гүйцэтгэх захирал Эстер Кроуфорд байсан аж. Тэрбээр халагдсаныхаа дараа "Хамт олноороо бахархаж байна" гэж жиргэжээ.

Мөн тус компанийн бүтээгдэхүүний ахлах менежер Мартин де Куйпер ажлын шуудангаа нээхээсээ өмнө ажлаасаа халагдсанаа мэджээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

ЭНЭ КАПИТАЛИСТАД АВАХ АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙХ ГҮЙ ЮУ ?

Холбоотой мэдээ

Back to top button