Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад улсын Засгийн газарт ТикТок-ыг хориглолоо

 ТикТок аппликейшн нь үндэсний аюулгүй байдалд урьдчилан таамаглах аргагүй хэмжээнд аюул учруулах эрсдэлтэй тул Канад улсын Засгийн газрын зарим байгууллагуудад ТикТок аппликейшныг хэрэглэхгүй байх хориг тавьжээ.

АНУ-ын холбооны нэгжүүд, Европын комисс ч бас цөөнгүй хоногийн өмнө ТикТок аппликейшныг хэрэглэхгүй байх хориг тавьсан юм. 

Тухайн шийдвэрт ТикТок компанийн зүгээс “ Энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна.  Яагаад үндэсний аюулгүй байдалд учруулна гэж байгааг ойлгохгүй байна” гэлээ. 

Харин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “ Аюулгүй байдалд эрсдэл учруулж болзох олон зүйл бий. Бүтцээ өөрчлөх хэрэгтэй” гэсэн. 

Өнөөдрийн байдлаар ТикТок апп-ыг хувийн мэдээллийг ашиглан Хятадын Засгийн газартай холбоотой ажилладаг гэсэн сэрдлэг олон улсад байсаар байгааг BBC мэдээллээ.

А.Сора

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хужаагийн тагнуул нь үнэн

Холбоотой мэдээ

Back to top button