СПОРТ
Б.Энхтөр АНУ-д тулалдлаа

"Ихэр бээлий" боксын клуб, холимог тулааны "Zorky MMA" багийн тамирчин Б.Энхтөр АНУ-ын Primal Fighting Championship холбоонд өнөөдөр Жастин Зубровскитэй тулалдаж ялагдлаа. Энэ тулаан манай тулаанчийн хувьд 70 кг-д тулалдсан анхны тохиолдол байсан гэдгээрээ онцлог юм.
Холимог тулааны замналаа 120кг жинтэй, хүнд жинд эхлүүлж байсан тэрээр 93кг, 84кг, 77кг гэж жин бууж тулалдан амжилтаа ахиулсаар өнөөдөр 70 кг-ын жинд тулалдсан юм.

Жин хасах зорилгоор холимог тулааны спортоор хичээллэсэн Б.Энхтөр "Мастер тулаанч" шоунд өөрийгөө сорихоор анх очоод тулааны спортод хөл тавьсан. Уг шоуны финалд хүрсэн тэрээр дараа нь MFC -1 тулаанд ширүүн тулалдаж ялагдал хүлээсэн содон түүхтэй шилдэг тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архиндаа шартсан баагий орцны үүдэн дээрэ зогсож байгаа юм шиг царай ккк шивээс ч юув дэ
Юу ч чадахгүй байж юун их хогийн зурагнууд биен дээрээ зуруулцан шартацан баагий вэ энэ одоо. Ялагдчаад архиа хэтрүүлцэн үү? Явж барилга дээр очиж шавар зуур.