Нийгэм мэдээ

Хөхдэлийн уурхайн нууранд нэг хүн осолдож, хайх ажиллагаа үргэлжилж байна

Дундговь аймгийн Баянжаргалан сум, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн харъяа Хөхдэлийн уурхайн гүний усыг ашиглалтын нөлөөгөөр үүссэн нууранд хүн осолджээ.

Уг осол дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болсон бөгөөд эрлийн үйл ажиллагаа үргэлжилж, Нийслэлийн онцгой байдлын газар, аймгийн онцгой байдлын газрын хамтарсан аврах баг ажиллаж байна.

Тухайн иргэн нуур руу техниктэй орсон бөгөөд машин нь осол болсон газраа байгаа аж.

Гүний усны замбараагүй ашиглалт, ойр орчимдоо үзүүлж буй сөрөг нөлөөлөл зэрэг асуудлыг нутгийн малчид хөндөж аймгийнхаа байгаль орчны утсаар гомдол мэдүүлэхэд заавал албан бичгээр хүргүүлнэ үү гэж малчдад боломжгүй хариу өгч байжээ.

Байгаль орчин, мал, малчны амьдрах орчинд таагүй нөлөө үзүүлсээр ирсэн гүний ус ашиглалт ийнхүү хүний аминд хүрчээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харамсалтай хэрэг болжээ! ????
Бичгээр гомдол мэдүүлэх нь боломжгүй зүйл биш шүү! Малчин байна уу? Уурхайчин байна уу? Бүгд бичиг үсэг сурах хэрэгтэй шү!
Бид боловсрол тааруу учраас бусдын идэш, хоол болоод дууслаа!

Зочин
Зочин

Танайх үнэн зөв мэдээлэл бичмээр байна. Ар гэрээс нь зөвшөөрөл авсан уу

Холбоотой мэдээ

Back to top button