Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: "Евро" бондод Засгийн газар баталгаа гаргасан ч аль болох Хөгжлийн банкаар төлүүлэхийг хичээнэ

Засгийн газар өнөөдөр /2023.04.26/ ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улс дефольт зарлах эрсдэлээс хамгаалж чадсан талаар тэмдэглээд, ОУВС-гийн хөтөлбөрт багтаагүй амжилттай хэмээлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгч, гадаад өрөөс шалтгаалан дефольт болох эрсдэлийг бүрэн хааж чадлаа.

Тавдугаар сарын 1-ний өдөр төлж, барагдуулах учиртай "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларыг төлөх боломж бүрдсэн. "Сentury-2" төслөөр амжилттай хөрөнгө босгосон учраас энэ санхүүжилтийг бий болгож чадсан. Мөн арванхоёрдугааг сард төлөгдөх "Самурай" бондын 30 тэрбум иений эх үүсвэрийг нөөцөлсөн байгаа. Одоо есдүгээр сард төлөшдөх "Евро" бондын 500 сая ам.долларыг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

"Евро" бондын төлөлтийг Хөгжлийн банк хийх ёстой. Боломжгүй болбол Засгийн газар төлөхөөр баталгаа гаргасан. Иймд есдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны үлдсэн чанаргүй зээлүүдийг төлүүлэх учиртай бөгөөд Засгийн газар баталгаа гаргах шаардлага үүсэж магадгүй нөхцөл байдлыг бодолцон, нөөц бүрдүүлж буй аж. Сангийн сайд Б.Жавхлан аль болох Хөгжлийн банкаар, өөрөөр нь төлүүлэхээр хичээнэ гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button