Ток шоуны "хаан" Жерри Спрингер 79 насандаа таалал төгслөө

Дуулиантай ток шоугаараа алдартай телевизийн хөтлөгч Жерри Спрингер 79 насандаа таалал төгсчээ. Тэрээр пүрэв гарагт Чикаго дахь гэртээ нас барсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Түүний шоу 1991 оноос хойш бараг гуч гаруй жил үргэлжилж, 5000 цувралыг бүтээжээ. Хөтлөгч Рики Лэйк "Миний ток шоуны өрсөлдөгч, найз Жерри Спрингер нас барсан тухай маш гунигтай мэдээ сонслоо.Сайхан хүн. Амгалан тайван байх болтугай" гэсэн бол нэвтрүүлэгч Пирс Морган Спрингерийг "Түүнтэй AGT [America's Got Talent] шоунд хамтран ажиллахад таатай байсан, түүнтэй би маргах дуртай, ер нь бүх зүйлд нь дуртай байсан" гэжээ.
Спрингер 1944 онд дэлхийн хоёрдугаар дайны үед Лондонгийн метроны Хайгейт буудалд төрсөн. Түүний эцэг эх нь одоогийн Польшийн нэг хэсэг болох Германы бүс нутгаас ирсэн еврей дүрвэгсэд байсан бөгөөд тухайн үед Германы бөмбөгдөлтөөс хамгаалагдсан станцад байжээ. Спрингер дөрвөн настайдаа эцэг эх, эгчийнхээ хамт Нью-Йоркийн Квинс хот руу нүүсэн. Тэрээр их сургуульд улс төр судлал, хуулийн чиглэлээр суралцаж, улс төрөөс мэргэжлийн амьдралаа эхлүүлсэн.
Роберт Кеннедигийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 1977-1978 онд Цинциннати хотын захирагчаар ажиллаж байсан боловч Охайо мужийн амбан захирагч болох санал бүтэлгүйтсэний дараа тэрээр телевизийн сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшсэн.
Тэрээр орон нутгийн нэгэн телевизэд сурвалжлагч болж, хөтлөгч хүртэл ажиллажээ. 1991 онд нээлтээ хийсэн Жерри Спрингер шоу нь нийгмийн асуудал, АНУ-ын улс төрийг голчлон харуулсан энгийн ток шоу болж эхэлсэн.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.