ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Зэсийн ханш оны эцэст 25 хувь өсөж, 11 мянган ам.долларт хүрнэ

Зэсийн үнэ ойрын хугацаанд уналттай байх хэдий ч энэ оны хоёрдугаар хагаст өсөлттэй байх төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой юм. Тиймээс ч ирэх жилүүдэд энэ салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд нэмэгдэх нь зэсийн үнийг өсгөх гол шалтгаан болж буй.

Тодруулбал, 2025 он гэхэд нэг тонн зэсийн ханш 15 мянган ам.долларыг давна хэмээн тооцоолоод байна. Зах зээлийн судлаачдын үзэж буйгаар энэ оны эцэс гэхэд зэсийн ханш 25 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Улмаар 11 мянган ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байна.

Дэлхий даяар барилга бүтээн байгуулалтын ажил саарсан нь зэсийн үнийг буурахад нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч хүчирхэг эдийн засагтай Хятадын үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор энэ сарын 2-ноос зэсийн үнэ өслөө. Улмаар ирэх сараас нэг тонн зэсийн үнэ 8316 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ажээ. Тиймээс энэ жилийн зэсийн ханш Хятадын эрэлт ямар байхаас шалтгаална.

Тус улсын хувьд зэсийн эрэлт нь 2.7 хувиар өснө хэмээн зах зээлийн шинжээчид таамаглаж байна.

Манай улсын хувьд зэсийн үнэ өсөх нь мэдээж хэрэг ашигтай. Төсвийн тодотгол хийх үеэрээ зэсийн үнийн тооцооллоо тонн тутмыг нь 8386.7 ам.доллароор тооцсон байдаг. Тэгэхээр түүхий эдийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэх нь уул уурхайгаас хараат манай улсын хувьд ашигтай зураглал юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын байдлаар нэг тэрбум ам.долларыг зэсийн баяжмал экспортолж олжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button