Нийгэм мэдээ
Үйл явдал: "Pearson" платформд багш нарыг сургаж эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм.
9.00 цагт: Pearson English англи хэлний хөтөлбөр энэ жилээс улсын ЕБС-ийн V-VI дугаар ангид хэрэгжих тул улсын бүх ЕБС-ийн англи хэлний багш нарын сургалт Эрдэм тауэрт эхэлнэ. Утас: 94999598
11.30 цагт: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-иас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх "Смарт кар төсөл"-ийн сонгон шалгаруулалтад шалгарсан гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай Хангарьд ордонд гэрээнд гарын үсэг зурна. Утас: 7777-0002, 88114055
-Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 өнөөдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт үргэлжилнэ.
-Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн CORPORATE зочид буудалд үргэлжилж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.