Гадаад мэдээДЭЛХИЙ

Макс Ферштаппен 10 удаа дараалж “Formula 1”-т түрүүлж рекорд тогтоов

“Red Bull” компанийн уралдаанч Макс Ферштаппен “Formula 1” тэмцээний Италид болсон уралдаанд түрүүлсэн байна. Тэрбээр “Ferrari” компанийн уралдаанч Карлос Сайнзтай ширүүн өрсөлдсөний эцэст 10 дахь удаагаа дараалан ялалт байгуулж, “Formula 1”-ийн рекордыг эвджээ.

Сайнз эхний эргэлт дээр тоормосоо бага зэрэг илүү гишгэсн учир Ферштаппен түүнийг гүйцсэн юм. Италийн гран-прид алдарт уралдаанч Льюис Хэмилтон зургаадугаар байранд орсон байна. Ферштаппенээс өмнө мөн “Red Bull” компанийн уралдаанч Себастьян Феттел есөн удаа дараалж ялалт байгуулан, рекорд тогтоож байсан аж

Ферштаппен өөрийн гаргасан амжилтын талаар “Рекорд эвдэнэ гэж би хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ бид өнөөдөр хамтдаа хичээж ялалт байгууллаа, хамтын ажиллагаа уралдааныг илүү хөгжилтэй болгосон” гэж ярьжээ. Тэрбээр 2020 онд өрсөлдөгчөө тэнэг Монгол гэж доромжилсны дараа асуудалд орж байсан билээ. Үүндээ Ферштаппен уучлал гуйн, сэтгэл хөдлөл ихтэй байсан үедээ хэлсэн гэсэн юм.

Эх сурвалж: BBC, ESPN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 22:02

Үхэр монголоор дуудаж доромжилдог �####� билүү энэ

Back to top button