Т.Тулгын ялалтыг дарсан тул Дэлхийн бөхийн холбоонд өргөдөл гаргалаа

Чөлөөт, сонгомол бөхийн “Белград-2023” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо болж байгаа.
Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, II тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзсэн.
Т.Тулга 6 минутын турш давамгай барилдсан ч шүүгчид Азербайжан бөхийн гарыг өргөж, 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авсан.
Тэгвэл уг барилдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тухай өргөдлийг Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргажээ.
ДАШТ есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.