Нийгмийн
Багахангайн цагдаа өөрт нь хахууль өгөхийг завдсан гадаад иргэнийг илчилжээ
Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ.
Хойшлуулшгүй ажиллагааны үед уг компаний захирал "Н Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан байна.
Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ.
"H.H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм цагдаа ганц нэг ч гэсэн байгаад туйлын баяртай байна..
Өргөсөн тангарагтаа үнэнч байгаад баярлалаа. Монгол зүрх сэтгэлтэй хүү минь.
bayarlalaa
Цагдаагийн мөрдөгчид баярлалаа, шударга алба хаагчид нь олон байг. Цагдаад мундаг хүн байгаа л юм байна
????Баярлалаа.????????
Өргөсөн тангараг, эх орныхоо ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэнд баярлалаа.
Амжилт ялалт ,Аз хийморийг ерөөе????????????
Зөв ийм л байх ёстой
Маш зав баяр хүргэё
Мундага байна ажлын амжилт хүсье залуусаа
ЭНЭ НӨХРИЙГ УИХ д ЗАЛААЧЭЭ БҮХ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ БӨӨНӨӨР НЬ ИЛЧЛЭХ АУГАА ИХ ХҮМҮҮН БАЙНА БРАВО
Хэвлэлийнхэн мэдээллээ гүйцэд олж авч байж мэдээллээр юм. Багахангайн цагдаа биш Экологийн цагдаагийн албаны мөрдөгч ш дээ. Багахангайд ажиллаж байхад нь авлига өгөхийг завдсан гэсэн.
Зөвхөн цагдаа гэлтгүй иргэн бүр ийм шударга, эрхэлсэн ажилдаа үнэнч байвал сайнсан. Энэ залуугаар бахархаж байна