Нийгмийн

Засгийн газраас томилсон ажлын хэсэг, допингийн асуудлаар хуралдаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар допингийн асуудлыг хөндсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн төлөөлөл гэх байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байгаа.

Энэ байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгаа болоод сүүлийн жилүүдэд допингийн асуудал хүндрээд байна вэ гэдэгтэй Засгийн газар танилцаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд чиглэл өгч, миний бие ахалсан ажлын хэсэг гарлаа. Бид 15:00 цагт яаралтайгаар хуралдана. Яаралтай хуралдаж буй учир нь есдүгээр сарын 22-ны өдөр Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн зөвлөлийн хурал болно.

Энэ хурлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Монада байгууллагад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч үзээд, хангалттай эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрэв хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпт цагаан тугтай оролцох эрсдэлтэй нөхцөл дээр бид ирчхээд байна” гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

СПОРТЫН САЙД ГЭХ МАЛАН БОМБОО БАТЭРДЭНЭ ХАРИУЦАХ ЁСТОЙ !!!

Зочин
Зочин

СПОРТЫН САЙДАНЦАР ХӨӨРХИЙ ЗҮГЭЭР Л НЭГ БАРИЛДДАГ НОЦОЛДДОГ НӨХРИЙГ ХЭНТИЙХЭН ОДОО АМРААГААЧ МАНГАР ЦАРАЙЛЧИХААД ӨМНӨДЭЛГЭРТЭЭ ТАМИРЫН БАГШААР ОЧООД МАРХААНАА ГЭДЭГ БӨХИЙН КЛУБ НЭЭГЭЭЧ. ТЭГЭЭД ЭНЭ БӨХӨНЦӨРҮҮДДЭЭ БУХЫН ДОЗООР ДОПИНГИЙ НЬ ЧААЛГААД АЛАЛЦУУЛААЧ МОНГОЛ БӨХ ИЙНХҮҮ ЭНЭ ХҮРЭЭД АСАР ИХ МӨНГӨ НЭР ХҮНД УЛСЫН ЦОЛНЫ МАРОФОН БОЛНО ГЭЖ САНАСАНГҮЙ БОДСОНГҮЙ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА ГЭЖ... МОНГОЛЧУУДАА ОДОО БӨХӨӨ БИТГИЙ ҮЗ ҮЗЭХ Ч ЮМГҮЙ СОНИРХОЛГҮЙ БОЛЦОРСОН ЭНЭ МААНАГ ЮМЫГ ОРХИ ХАЯ ХАЛ СӨНӨӨ БЫСДАГУУДЫГ

Холбоотой мэдээ

Back to top button