Нийгэм мэдээ

Ачаа ачихдаа арын суудалд хэвтүүлсэн нэг сартай хүүхдийг сандлын түшлэгээр даржээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн "А" нь өөрийн эзэмшлийн суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн 1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад хүүхэд зам тээврийн осолд өртөх, жолооч ойр орчныг шалгахгүй хөдөлгөөн эхлүүлснээс ард, урд тоглож байсан бага насны хүүхдийг дайрах, автомашины цонх онгорхой хөдөлгөөнд оролцох үед хүүхэд цонхоор унах, донсолгоонд шидэгдэх, машин дотроо бага насны хүүхдийг цоожлох, хүүхдийг тусгай зориулалтын бүс, сандалгүй зорчуулаагүйгээс гэмтэх, дотор нь хүүхэд байгааг шалгалгүйгээр автомашиныг ачиж, журмын хашаанд хадгалах зэрэг насанд хүрэгчдийн зөвхөн автомашинтай холбоотой хариуцлагагүй үйлдлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна.

Иймд хүүхдэд автомашины сандлын түшлэгээр хүртэл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүйг анхаарч, хүүхэд байгаа газарт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button