Улс төрийн мэдээ

ХҮН нам: "Цавчаа ногоон" бол хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн сэжүүр

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ үеэр УИХ дахь ХҮН намын төлөөлөл Т.Доржханд болон тус намын бусад төлөөллөөс мэдээлэл өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд,

“ХҮН намын хувьд маш хатуу байр суурьтай байна.

Иргэдийг “Цавчаа ногоон” буюу нууцлалд оруулж худалдан авсан автобусны асуудал ихээхэн бухимдууллаа. Ямар ч үндэслэлгүйгээр асуудлыг нууцад авсан байна. Нууцад авдаг ийм асуудал бүр газар авлаа. Төмөр зам барилаа гэсэн ч нууцад оруулдаг. Иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй. Энэ одоо хангалттай.

НИТХ дахь ХҮН намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Цаашлаад Нийслэл дэх ХҮН намын дарга Д.Гантулга

“Өчигдөр Дэү компаниас Ким гэж хүн ярьсан. Арлын дугаарыг шалгахад 1993 оных гэж гарч байгааг мэдээлсэн хүмүүсийг шүүхэд өгнө гэсэн. Энэ бол хил дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн сэжүүр байж магадгүй. Иймд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандаж байна. Мөн ЭСЯ-аар дамжуулж, тухайн солонгос хүмүүсийг ч шалгуулна.

Иймд ажлаа хийж чадахгүй байгаа дарга нарыг Ерөнхий сайд огцруулах ёстой.

Ерөнхий сайдад хотын дарга Д.Сумъяабазарыг ч огцруулах боломж бий, хуулийн дагуу эрхтэй.

Ер нь Нийслэл дээрх энэ олон худалдан авалтуудыг бид үргэлжлүүлэн хөндөнө. Ерөнхий сайдад шаардлага өгөөд зогсохгүй, Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг НИТХ дээр удаа дараа шахах болно.

Бидний хэдэн хүн улстөржөөд байна уу, иргэд үнэхээр бухимдаж байна уу гэдгийг ялгаж харах байх” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button