Нийгэм мэдээ

Монгол охин англи хэлний дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

“ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат 2023 оны 09 дүгээр сарын 27-30-ны хооронд Итали улсын Ром хотод зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад энэ жил 61 орны 83,295 сурагч оролцсоноос хагас шигшээ шатанд 9889, дэлхийн аваргын шатанд 223 сурагч оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 10 сурагч оролцжээ.

Нийт есөн төрөлд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10 “төрөлд Т.Мишээл 89,39 оноогоор дэлхийн аваргын шатнаас мөнгөн медаль хүртлээ.

Т.Мишээл нь энэ оны 07 дугаар сард Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан хагас шигшээ шатанд “S10” төрөлд 01 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхээ авч байсан юм.

Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах шатанд "S10" төрөлд өрсөлдсөн Б.Цэлмэг нь тавдугаар байрт шалгарсан бол “Little hippo” төрөлд өрсөлдсөн Б.Эрхцэцэн 15 дугаар байр, А. Ихбаяр 24 дүгээр байр, Ж.Итгэл 25 дугаар байранд шалгарчээ.

Мөн “Hippo 1” төрөлд өрсөлдсөн С.Нандин 17 дугаар байр, Э.Марал 26 дугаар байр, Т.Энхзул 33 дугаар байр, А.Ангараг 42 дугаар байрт шалгарсан бол “S19” төрөлд өрсөлдсөн Т.Данзан дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг тус, тус үзүүлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button