Нийгэм мэдээ

Анхаарч хайхрахаа тооцоолж байж, амь төрүүлье

Өдөр өнжилгүй дуулдах бага насны хүүхдийн эрсдэлд орсон, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд...

Зөвхөн сүүлийн долоо хоногт хоёрдугаар ангид сурдаг долоон настай хүү хойд эцэгтэйгээ мотоциклоор явж байгаад амиа алдав. Ээж нь хот явахдаа хүүгээ өөрийн ахдаа үлдээсэн ч ямар нэгэн сэжмээр талийгаач хойд эцэг гэх хүнтэй хамт явж. Ингээд тэр амиа алдсан. Хэргийн газар жаал хүүг гарыг нь зөрүүлэн ёс төдий үйлдэж орхисон нь, эрлийн ажиллагааны үеэр тухайн газрыг эргэж яваад баригдсан нь энэ хэрэг санаатай гэдгийг илтгэх болов уу.

Үүнээс гурав хоногийн дараа амралтын өдөр 5 настай хүү арван давхраас цонхоор унаж амиа алдсан. Харин өчигдөр 4, 7 настай эгч дүүс гэртээ цоожлуулж үлдсэн байхдаа есөн давхраас унаж, амь насаа алджээ.

Энэ бүхнээс хэдхэн хоногийн өмнө гурван жаахан амь ээжтэйгээ хамт угаартаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Зүрх түгшээж сэтгэл сэрхийлгэм эдгээр тохиолдлуудаас санамж, сэрэмж авахгүй нэмээд л хүүхэд эрсдээд байгаа нь хамгийн харуусалтай.

Маш энгийнээр ойлгоход хот руу хүүгээ орхиод явахгүй байхад, хаалгаа цоожлохын оронд цонхондоо хаалт хийж, тагтаар хүүхэд гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлчихэд, жаахан л анхаарчихсан бол өнөөдөр энэ бяцхан үрс цэцэрлэг, сургуульдаа шулагнаад л явж байх байлаа.

Хүүхэдтэй байна гэдэг тээж төрүүлээд гэрт байрлуулж, хувцас өмсгөж, хоол идүүлэхэд л болчихдог зүйл биш. Тэднийг цаг тутам хамгаалж, анхаарч, хайрлаж, элдэв муу зүйл, эрсдэлээс сэргийлж байж бид эцэг, эх байх үүргээ биелүүлнэ. Гэвч өнөөдөр үл хайхрах хүчирхийллийн чимээгүй сүүдэр дор өч төчнөөнөөрөө амиа алдаж байгаа нь аймшигтай. Анхаарч, хамгаалж, хайхарч чадах эсэхээ тооцоолж байж амь төрүүлдэг баймаар...

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ёстой доо
Ёстой доо

Хайран амь.
Албаар шидээд байдаг юм уу хаашаа юм

zochin
zochin

Huugedde hairgui eelgui Tur zasgiin hamgiin buruu.Ymarch tsetserleg.surguuligui hothon varij bn.Tsetserleg.surguuliin hureltsee mash muu 50.60 huuhed neg angid suuj bn.Deeguuree udeed.bie biee hamgaalaad shorond orohgui iim darga nartai uls.Odoo Bayrtsogtiig hardaa.MAN zahialgaar garch irsen.Yaj tumnii emne garch irj chadaj bnaa.estoi ichmeer uom.AN dargaar tavi gedeg zahialga MAN aas egsen.idoo ded darga gesenuu.Iim aalznii tor shig MANAN.HUN bugd tsaanaa hamt zuuraldaad.tevreldeed bdg

Холбоотой мэдээ

Back to top button