Улс төрийн мэдээ
Түгжрэлийн сайдын орон тоог ЗГ-ын бүтцээс хасахгүй
Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар өчигдөр албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө бичсэн. Ерөнхий сайд хараахан албажуулаагүй байна.
Үүний дараа хотын дарга Д.Сумъяабазар ч өргөдлөө өгсөн юм.
Өдгөө шинэ хотын даргын нэр анхаарал татахаас гадна Түгжрэлийн сайд гэдэг орон тоог хадгалах уу, тийм бол хэн томилогдох вэ гэдэг нь асуулт болон тавигдаж байна.
Тэгвэл Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бүтцэд буюу Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайдын орон тоог цомхотгохгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатарын оронд хотын асуудал хариуцсан сайд мөн томилогдож таарах нь.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр
Зөв шүү