Нийгэм мэдээ
Монголчууд "Ханжоу 2022" наадмаас 12 медаль хүртээд байна

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадамд монголын 403 тамирчин хурд, хүчээ сорьж буй бөгөөд 4 мөнгө, 8 хүрэл нийт 12 медаль хүртсэн байдлаар 25 дугаар байрт жагсаж байна.
Наадмын медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 300 (алт 164, мөнгө 90, хүрэл 46) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, Өмнөд Солонгосын баг удаалж байна.
Ханжоу 2022 наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.