Д.Сумъяабазарын шидсэн "чулуу" явсаар Г.Дамдиннямыг онов уу

Нийслэлийн Засаг даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч буй тухайгаа Д.Сумъяабазар мэдээлэхдээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан руу "чулуу" шидсэн байдаг.
Тодруулбал, "Үнэндээ автобусны тендерт би оролцоогүй. Харин тэр компаниудыг Д.Амарбаясгалан дарга өөрөө уулзуулсан юм шүү" гэж хэлсэн.
Үүгээр сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд орсон, "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" компаниудын нийлүүлсэн автобусны асуудалд Д.Амарбаясгалан холбоотой юу гэдэг асуулт битүү үүссэн.
Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ "Би тэр автобусны компаниудыг мэдэхгүй. Харин Дарханы гишүүд их дэмждэг гэж сонссон" гэчихлээ.
Ингэхээр Д.Сумъяабазарын шидсэн "чулуу"-г Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүд рүү чиглүүлчихлээ.
Мартсанаас, УИХ-ын гишүүн Г.Дамдинням саяхан "Хуучин юмыг засаж сэлбээд төрд шахах эсэх нь хувийн хэвшлийн л асуудал. Харин түүнд хяналт тавиагүй төрийн байгууллагын буруу" гэсэн агуулгаар жиргэсэн билээ. Автобус нийлүүлсэн компаниудыг ингэж өмөөрсөн Г.Дамдинням гишүүн нь Дархан-Уул аймгаас сонгогдсон юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ чулуу шидээд тархийг хагалцан юмуу тэр халтарийг сумьяа онц
Энэ ч яг Дархан биш Увс ш дээ
Тэгж л таарна
ДАМДИННЯМ, ЖАВХЛАН НАРЫН ХУЛГАЙН ҮЙЛДЭЛ ХАМСААТАН НЬ ТЭНҮҮН-ОГОО БА ЭРДЭНЭ ТРАНС ЮМ ШИВДЭЭ
Дамдинням гэж нэг зальны хөрөнгө байнаадаа.