Нийгэм мэдээ

Спортын анагаах ухааны төв тамирчдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн өгдөг гэв

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тодруулбал,

"Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв-д 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан болно. Тус байгууллагаас одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа энэ үед байгууллага болон хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр тараагдаж байгаад харамсаж байна.

Хэн нэгний гэм буруутай нь тогтоогдоогүй, байгууллага болон хувь хүний нэр хүнд, сэтгэл санаанд хохирол учруулж болзошгүй байх тул энэ явдлаа таслан зогсоохыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулан мэдэгдэж байна.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь дэлхийн допингийн эсрэг байгууллагаас жил бүр шинэчлэн баталдаг хориотой бодисын жагсаалтад орсон эм болон бусад бүтээгдэхүүнүүдийг огтоос ашигладаггүй бөгөөд Олон улсын итгэмжлэгдсэн лабораторуудаас зөвшөөрөлтэй бүтээгдхүүнүүдээр Үндэсний шигшээ багийн тамирчдад үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button