Нийгэм мэдээ

Хүчирхийлэгч хүүхэдтэйгээ уулзах эрх нь хязгаарлагдах ч, тэжээх үүргээс чөлөөлөгдөхгүй

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт "ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ" тухай зааж өгсөн байдаг.

28 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

28.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үүргийг хүүхдийг асран халамжилж байгаа этгээд нэгэн адил хүлээнэ.

28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

29 дүгээр зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

29.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

29.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, баг, хорооны Засаг даргад хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаанд холбох ажиллагааг гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

29.5.Хүүхэд хохирсон, эрсдэлтэй нөхцөлд байгаа тухай мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж, холбогдох үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

30 дугаар зүйл. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах

30.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, баг, хорооны Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна:

30.1.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх;

30.1.2.энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг авах боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад этгээд, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;

30.1.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх.

30.1.4.хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.

30.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг цагдаагийн алба хаагч, сум, баг, хорооны Засаг дарга, харьяа сум, баг, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, эсхүл хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтантай хамтран хэрэгжүүлнэ.

30.4.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдэлийн зэрэг дунд, өндөр, эсхүл дараахь нөхцөл байдлыг байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:

30.4.1.хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;

30.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;

30.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

30.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;

30.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.

30.5.Цагдаагийн алба хаагч, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 30.1-д заасан иргэн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна.

30.6.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд долоо, түүнээс дээш настай бол энэ хуулийн 30.1.2-т заасан этгээд, гэр бүлийг сонгоход түүний саналыг харгалзана.

30.7.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

30.8.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан нөхцөлд хүчирхийлэл үйлдэгчийн тухайн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана.

30.9.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээ авагдсан үед хүчирхийлэл үйлдэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

30.10.Шаардлагатай бол энэ хуульд заасан үйлчилгээнд тухайн гэр бүлд амьдарч байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй хамаарал бүхий бусад хүүхдийг хамруулж болно.

Эх сурвалж: www.legalinfo.mn

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button