Нийгмийн

"Уурхайн эзний нөхөр надтай эмээл, ташуур, хөөрөгний наймаа хийчхээд эргээд сүрдүүлсэн"

Өвөрхангай аймгийн Тарагт сумын засаг дарга болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Халт үнэг” уул уурхайн компани байгаль орчноо хамгаалахаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эрхэд халдаж, нэр төрийг нь гутаан доромжилж байна хэмээн иргэн мэдээлэл хийлээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн “Би малчин хүн, үзэл бодлоо илэрхийлэх гэж хоёр жил явж байна. Хуулийн дагуу бүх л шатанд яваад бүгдэд нь ялагдсан. Тиймээс олон түмэнд нээлттэй болгохоор хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ нийгэмд өнөөдөр болохгүй байгаа асуудлыг хэлсэн хүн шантаажчин болдог юм байна. Одоо орон нутагт намайг шантаажчин гэдэг нэрээр цоллоод гишгэх газаргүй болгосон.

Би өнөөдөр 50 наслахдаа хүнээс буруу, шантаажийн аргаар юм авч үзээгүй. Хууль шүүх бүрэн ялзарчхаагүй байх, ард олон та бүхэн бас тунгааж өгөөч гэж хүсэж байна. МУГЖ С.Жавхлангийн “Монголоо аваръя” жагсаалаас хойш, өөрөөс нь зөвшөөрөл авч өнөөдрийг хүртэл эх орон, газар нутгаа хамгаалахаар явж байна. Ганцхан уул уурхайн асуудлаас гадна шударга ёсыг тогтоох үүднээс хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа тендерийн асуудалд өөрийнхөө хэмжээнд оролцдог. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нэг ногоон байшин, худалдааны төв баригдсан. Энэ байшин 30 сая төгрөгөөр боссон, төсөвлөгдсөн 100 сая төгрөг нь энд орсонгүй, юунд зарцуулагдав гэж хуулийн бүх л шатны нэгжид хандаж, хамгийн сүүлд АТГ өгсөн ч хэрэгсэхгүй гэсэн. Ингэж анх үзэл бодлоо илэрхийлж тэмцсэн маань ялагдсан. Өнөөдөр хоёр жилийн настай нөгөө байшин маань дээврээсээ эхлээд нурж байна.

Тэгэхээр миний харсан худлаа байгаагүй ээ гэж бодож байна. Тиймээс дээрээсээ биш хөдөө орон нутаг, сумдаасаа эхлээд төрийн байгууллагын албан хаагчдын эрх ашгийн зөрчлийг шалгаж өгөөч гэж гуйсан.

Манай суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Халт үнэг” компани энэ оны 04-р сараас эхлэн өвөг дээдсээ нутаглуулдаг “Сөрд” орчмын нутагт ухах үйл ажиллагаа явуулсан. 2018 онд лицензийн зөвшөөрлөө авахдаа иргэдээс санал асууж, хурал зохион байгуулаагүй. Тухайн үед багийн ИТХ-ын даргын гарын үсэг зурж, тамга дарсан зөвшөөрлийн баримт бичиг байгаа ч тухайн багийн ИТХ-ын дарга нь өөрөө гарын үсэг зураагүй, ямар ч хурал болоогүй гэдгийг хэлсэн.

Одоогийн сумын засаг дарга намайг 2018 онд энэ хуралд сууж, гараа өргөж дэмжсэн, чи ийм л ашиг сонирхолтой, хүнээс мөнгө шантаажилж авчхаад шударга ёс ярьж явдаг гэж гүтгэж, зургаан багийн хурал дээр ард иргэдэд худлаа мэдээлэл тараасан. Ард иргэд энэ хүндээ итгэж байна, энийг дагаад үзэл бодлоо илэрхийлдэг цөөхөн тооны хүний эрх, бас тэдний нэг болох миний эрх зөрчигдөж байна. Ногоон байшингийн асуудлаар хөөцөлдөж явах гэж зээл хийж 13 сая төгрөгийн өрөнд орсон. Өнөөдөр миний бие 70 гаруй саяын өртэй болсон байна. Шантааж хийсэн бол ингэж өрөнд орох уу. Намайг шантаажчин гэж үзэж буйгаа нотол гэж шаардаж байна.  

Би мал маллахынхаа хажуугаар өв соёлын үнэт эдлэл, эмээл, хазаар зардаг хүн. 06 сарын 15-нд уурхайн орлогч захирлын нөхөр уурхай дээр бичлэг хийж байхдаа надтай уулзаж, ташуурыг чинь авна аа гэсэн. Ерөөсөө болохгүй ээ гэж нэлээн хэлж байгаад сүүлдээ янзыг нь харъя гээд, иргэн хүн уурхайтай 29 сая төгрөгийн наймаа хийвэл ямар хариуцлага хүлээх вэ гээд нээлттэйгээр өөрийн дансаа өгч 29,2 сая төгрөгийн наймаа хийсэн. 51 лантай мөнгөн эмээл, 8 лан 3 цэнтэй мөнгөн ташуур, шүрэн толгойтой халтар манан хөөрөг зарсан.

Баримт нь байгаа, хоёр хувааж миний данс руу хийсэн. Энэ хүмүүс миний банкны өртэй гэх мэдээллийг маш сайн авсан байсан. Тиймээс энэ уурхайн цаана ХЗЯ-тай холбоотой танил тал байгаа гэж харж байна. Тиймээс ч намайг эргүүлээд сүрдүүлж байна. Наймааг би шантааж гэж ойлгохгүй байгаа. Үзэл бодлоо нээлттэйгээр илэрхийлж, улс эх орноо засацгаая гэж энэ хурлыг хийж байна. Би хаана хандахаа мэдэхгүй байна. Буруугүй минь тогтоогдвол би болоод үр хүүхдүүд минь ч шантаажчин гэх нэрээс салж, орон нутагтаа тайван амьдармаар байна. Хамгийн гол нь шударга ёсыг шаардаж, газар нутгаа бүрэн бүтэн үлдээмээр байна” гэлээ.

Ц.ЭНХЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Наймаа хийсэн л байнаа даа энэ хүн

ЭНЭ НӨХРИЙГ яАХ ВЭ БАЙЗ ГЭЖ ХАРЖ СУДАЛЖ БАЙГААД
ЭНЭ НӨХРИЙГ яАХ ВЭ БАЙЗ ГЭЖ ХАРЖ СУДАЛЖ БАЙГААД
Reply to  Иргэн

гЭНЭДҮҮЛЖ БАЙХГҮЙ юУ ДАА. зАЛИЛАНГИЙНХНЫ ГАНЦ ЧАДДАГ ЗҮЙЛ. гЭНЭДҮҮЛЖ НАЙМАА ХИЙГЭЭД ТЭРИЙГЭЭ ДАРАА НЕ ЭНЭ ХҮН ШАНТААЖЧИН ХУДАЛ ГЭВЭЛ ХАР ГЭЭД БАРИМТ ҮҮСГЭСЭН БАЙНА.

Зочин
Зочин

27 сая төгрөг эмээл хөөрөг зарсан болж авчихаад арай л бага байнадаа гэсэн энэ нүдний булай. Хөөрөг эмээл нь биетээр байхгүй гэсэн

Зочин
Зочин

100 say guhuus 30 sayiin uguud deegvvree nuguu hed ni 70 sayiin idsen bhad l ATG ni heregsehgvi bokgoj bdag sonin sdaguud shvv

Зочин
Зочин

Лалар уурхайнуудыг дарахгүй бол цадхаа мэдэхгүй уул усыг маань сэндчээд малчидыг бол яаж л бол яаж дарамталдагын

Монголхүү
Монголхүү

Та малчин, үр хүүхэдтэй аав хүн, өрхийн тэргүүлэгч юм бол элдэв хэрүүл тэицэл хийж гэр орныхоо амьдарлыг сүйрүүлэх шахаж яваад хэрэггүй... Малаа хариулаад амьдрал үр хүүхдийнхээ төлөө амар тайван зүтгэ, одоо өвөл хаяанд ирлээ бэлтгэлээ базаа, өвөлжөө бууцаа зас, хашаа хороогоо сэлбэ, хадсан хадлан байдаг бол өвөлжөөндөө тат, бас тэжээлээ нөөцөл энэ л таны ажил, таны наад яриад байгаа чинь чамайг од болгох юм биш ийм зөвлөлгөөг та зөвшөөрнө биз дээ....

Зочин
Зочин

Уурхай хөрс гол мөрөнг үгүй хийж бна малчин хүн усгүй өвсгүй газар юун өвлийн бэлтгэл хийх вэ Ккк Монголчууд газар ухаад баян болно гэж бодоод бна үгүй шүү усгүй бол мянган алт чамд байгаад чи хоосон шүү

Naadуул чинь муу юмандаа сайн.
Naadуул чинь муу юмандаа сайн.

Нөхөр не гэнэдүүлсэн байна. Угаасаа залетай хүмүүсийн залийг энгийн хүн гүйцэхгүй. Харин хууль шүүх гүйцэж чадах ё стой.

Naadуул чинь муу юмандаа сайн.
Naadуул чинь муу юмандаа сайн.

ЗАЛьТ ХҮМҮҮСИЙН ЗАЛИЙГ ЭНГИЙН ХҮН БАРАХГҮЙ.

Зочин
Зочин

Банкны мэдээлэл олон нийтэд ил болчихсон шүү дээ. Дуртай нь ороод л хүний дансанд байгаа мөнгийг тольдоно. Энэ одоо бодвол банкны реформ юм байлгүй дээ. Хөдөө орон нутагт ийм байда-л түгээмэл.

Жаргал
Жаргал

Малчид гэж бөөн шуналууд нэг их нутаг усандаа хайртай улс шал худлаа таьан цаас аваад таг болдог Жинхэнэ газар орноо сүйтгэж зарах үнэ хүргэх болгонийг арижиж явдаг хөгийн улс бол малчид

Зочин
Зочин

чи шантаажаар л амьдардаг шдээ

Зочин
Зочин

"эх орончдыг" дуурайж мөнгө олохоор шийдсэн юм уу

Зочин
Зочин

Харваас шантаажчин,Мөнхбаярын шавь гэж харагдаж бна

Зочин
Зочин

Яан даа залилангуудыг ядуу хүнд шүүгч нар үйлчилэхгүй харин буруудана шүү

Зочин
Зочин

Эх орныхоо төлөө жагссан хулгайч томчуудыг шүүмжилсэн хүн бүрийг буруутан болгох МАНын бохир арга троллууд нь дэмжинэ МАНын троллуудыг бөөлжис цутгамаар хэдхэн цаасны төлөө чадваргүй юмнууд нь ажлын төлөө хүн муулж доромжлон хулгайч луйварчин гишүүд дарга нараа магтана долооно заваан

Холбоотой мэдээ

Back to top button