Нийгэм мэдээ

300 ухаалаг анги байгуулах ажлыг лизингээр шийднэ

Боловсролын салбарт цахим дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр гурван багц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Үүнд  сургууль бүрийг өндөр хурдны интернэттэй холбох, багш бүрийг компьютержуулах, сургууль бүрд ухаалаг анги байгуулах ажлууд багтжээ.

Энэ хүрээнд БНСУ-ын “NAVER Cloud” ХХК-тай хамтран “Ухаалаг анги-цахим сургалт үнэлгээний төв” төслийг нээв. Ингэснээр энэ онд багтаан төрийн өмчийн 300 сургуулийг дижитал ангитай болгох аж. Дижитал ангиас сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаар дамжуулан хичээлээ үзэх юм.

Ухаалаг анги байгуулах санхүүжилтийг лизинг хэлбэрээр дөрвөн  жилийн хугацаанд хуваан төлөхөөр шийдвэрлэжээ. Ингэснээр боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлж байгаа сайн жишээ болж буй аж. Тус дөрвөн жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээ, багшийн цахим ур чадвар олгох сургалтыг нийлүүлэгч талаас хариуцахаар зохицуулсан байна.

Ц.ЭНХЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button