Казахстан: Уурхай дэлбэрч, 35 уурхайчин амиа алджээ

Казахстан улсын Караганда мужийн нэгэн уурхайд осол гарсны улмаас 35 хүн амиа алдсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр 29 хүний цогцсыг уурхайн гүнээс гаргажээ. Харин 11 уурхайчныг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Аврах ажиллагааг зохион байгуулахаар уулын аврагчдын 10 бүлэг ажиллаж байгаа ажээ. Эл осол өчигдөр буюу бямба гарагийн өглөө Костенкогийн нэрэмжит уурхайд метан хий дэлбэрсний улмаас үүссэн хэмээн албаныхан мэдээлсэн байна.
Уг эмгэнэлт үйл явдлын улмаас Казахстан улсад ням гарагийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлажээ.
Дэлбэрэлт үүссэн компани АрселорМиттал Темиртау гэх нэртэй бөгөөд хоёр сарын өмнө буюу наймдугаар сард тус компанийн эзэмшил өөр нэгэн уурхайд гал гарч, таван хүн амиа алдаж байсан юм.
Тиймээс тус улсын Засгийн газраас цаашид тус компанитай хамтран ажиллахаа зогсоож, уурхайг төрийн өмчид шилжүүлэх үйл ажиллагаа дуусах шатанд орж байгаа аж. Тус компани нь үйлдвэрлэлэ, уул уурхайн салбарт тэргүүлдэг билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум ма нэ бад мэ хум...