Ж.Ганбатын тайланг сонсох ч томилгоог нь хэлэлцэхгүй

Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон ажиллуулсан билээ.
Өнгөрөгч аравдугаар сарын 26-нд БЭТ Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Тус компанийн ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж гаргасан шийдвэр энэ. БЭТ Ж.Ганбатыг буцах үес зарим хэвлэл түүнийг "сарын дараа Гүйцэтгэх захирлаар буцаж ирнэ" гэж мэдээлцгээсэн юм.
Тэгвэл өнөөдрийн /2023.11.01/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана.
Харин Гүйцэтгэх захирлаар Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилж ажиллуулах эсэх асуудлыг ярихгүй гэх мэдээлэл байна. Эл асуудал албан байдлаар хөндөгдөөгүй байгаа аж.
Тиймээс Бүрэн эрхт төлөөлөгчийнх нь хугацааг гурав дахиа сунгах уу, эсвэл Гүйцэтгэх захирлаар авч ирэх үү гэдэг асуудал анхаарал татна.
Процесс хэрхэн өрнөх вэ.
БЭТ-ийнх нь хугацааг сунгах бол Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хэмээх 1991 онд баталсан хуулиар зохицуулагдана.
Хуульд: “Онцгой дэглэм дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаа өнгөрсний дараа тухайн үйлдвэрийн газар, байгууллагад дахин онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарвал Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-нд онцгой дэглэм дахин тогтоож, БЭТ-ийн ажиллуулах шаардлагатай гэвэл арваннэгдүгээр сарын 26-наас хойш Засгийн газар шийдвэр гаргана гэсэн үг.
БЭТ-ийн ажиллах хугацааг сунгах Засгийн газрын тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дүгнэлт гаргана. Засгийн газрын холбогдох шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Noogdol ashigaa avia