85.7 хувийн саналаар Д.Чойжамцыг буулгаж, Д.Жавзандоржийг Тэргүүн их хамба ламаар томиллоо

Д.Чойжамц хамба өнөөдөр албан ёсоор албан тушаалаа хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы хурлын танхимд Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцсэн байна.
Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэсэн гэж Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн байна. Үүнд;
1. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.
2. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.
3. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтов.
Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд нийт 55 гишүүдийн 89 хувийн ирцтэй хуралджээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буулгаад ч гэх шиг хийдгээ хийсэн шиг хүн шүү
ХӨӨРХИЙ ОЛОН ЖИЛ ЦАВЫН БУДАА ИДЛЭЭ ЦАВУУТАЙ ТОЛГОЙ ТЭВЭРСЭНГҮЙ ДЭЭ ХАМБАТАН МИНЬ ЭВИЙ ЭВИЙ АМАРДАА.ХАРИН ОРЫГ НЬ ЗАЛГАСАН ЭНЭ ЛАМТАНГИЙН НАМТРЫГ СОНИРХОЁ ЯАДАГ ИД ШИДТЭЙ ЛАМТАН БЭ? БӨӨ НАРЫГ АЙЛГАЖ ЧАДАХ УУ? ЮМЖИРДУЛАМЫГ НОМХОТГОЖ ЧАДАХ УУ? ТӨРД ҮҮРЭЭ ЗАССАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫГ ТОЛГОЙ ДАРААЛАН ГАР ХӨЛИЙГ НЬ ТАТУУЛЖ ЧАДАХ УУ?
Хичээнгүй зүтгэлт Номун хан ч гэх шиг. Яасан сүртэй мяндаг цол хэргэм бэ
Хичээнгүй зүтгэлт Номун хан гэнэ үү. Яасан сүртэй цол хэргэм бэ