УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гурван сайд спикерийн зэмлэл хүртэв

УИХ-ын дарга Г.Занданшатар ууртай байна. Тэрбээр өнөөдөр /2023.11.02/ үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван ч сайдад зэмлэл хүртээв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хийж байх үеэр сайд нар хуралдааныг орхин гарч явснаар загнуулав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг асуулт асуух үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Н.Ганибалыг асуулт асуух үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар суудлаа орхин гарчихсан, эзгүй байв. Мөн Н.Ганибал гишүүний нэмэлт асуултад хариулт өгөхдөө "утсаа оролдоод байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхланг ч зэмлэсэн юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ НЭГ ГУРВАН АЛИАЛАГЧ САЛБАДАЙГУУД САЙДАНЦАРУУД УУ? ХОХЬ ЧИНЬ ЯАХ ГЭЖ ИЙМ ЭРГҮҮ ХУЦНУУДЫГ САЙД БОЛГОСОН ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button