УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга, С.Баярцогттой адил Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар цаашлаад Х.Нямбаатартай ойр хүмүүсийг ч шалгуулъя

Өчигдөр /2023.11.02/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 400 автобусны хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөн.

Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар энэ долоо хоногийн эхээр 2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн талаар мэдээлсэн. Энэ нь тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах аж. 14 жилийн өмнөн автобус худалдан авалтыг одоо сөхнө гэсэн үг.

Өдгөө ногоон автобусны хэрэгт 25 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Эл 25 дотор улстөрийн хариуцлага хүлээж түгжрэлийн сайд, хотын даргын албан тушаалаас буусан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар багтаж байгаа эсэх нь асар тодорхойгүй. Ямартай ч дандаа дунд шатныхан байгаа гэдэг нь ил. Тиймээс тэднийг яг яллагдагчаар татсан эсэх дээр хуулийн байгууллага тодорхой хариулт өгөх шаардлага бий гэж харагдана.

Нийслэлийн нийтийн тээвэр, автобусны хэргийг эхнээс ухаж Х.Баттулга, С.Баярцогтыг шалгаж эхлэх юм бол нэмээд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар цаашлаад Х.Нямбаатартай ойр хүмүүсийг ч адилхан хамж шалгуулах нь шударга явдал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв ш дээ авилгын хэрэгт хугацаа байхгүй байх нь зөв

Эгэл
Эгэл

Сэтгүүлчээ баттулга,баярцогт 2ыг битүүдээ өмөөрчээ,хог новшнуудыг өмөөрөх ганц шалтгаан бий-хэдэн халтар төгрөг хараад сөхрөөд унаагүй байх гэж чамайг өргөмжильэ!

Зочин
Зочин

Топ хулгайчууд ч өөр юмаө. Хулгай луйвар болгонд л нэр нь гараад

Zochin
Zochin

Күээ энэ Баттулга

Зочин
Зочин

Зөв .

Зочин
Зочин

Гүй ээ тэгээд л нэгнээр нэгнийг нь үгүйсгээд л хээл хахуулийн хэргүүдээ хаацайлаад эхэлцгээдэг юм

Монгол хүн
Монгол хүн

Түй май мөн горьдож ээ чи жэнко хужаа 2 л ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button