Төсвөөс “но” ологч биш эрх баригчидтай найзан дундаа орогч
Гурван жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Б.Пүрэвдорж гишүүн “Энэ бол улстөржсөн төсвийн тодотгол. АН-ыг 100 сая гэж балбачхаад та нар төсвийн мөнгөөр ард иргэдийн саналыг худалдаж авсан гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байна” гэж хэлээд УИХ-ын дэд дарга байсан Т.Аюурсайханаас сануулга авч байв.
Тэр Төсвийн зарлагын хяналтын дэд хороог өдгөө ч даргалсан хэвээр. 2024 оны төсөв батлагдахад арав хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Гэвч энэ тухай ганхийсэнгүй. Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг уг нь арваннэгдүгээр сарын 01-нд хийж, Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Гэхдээ шүүмжлэлтэй үг түүний амнаас унасангүй. Унагах гэж оролдсон ч олигтой судалгаагүй байв уу.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тэр “Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.4 их наядын халамж тараах нь” хэмээсэн. Хариуд нь ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Халамжийн ихэнх нь хүүхдийн мөнгө. 2020 оноос хүүхдийн мөнгө тав дахин өссөн. Та ч хүүхдийн мөнгийг хасах ёсгүй гэж ярьдаг хүний нэг” хэмээн хэлж амыг тагласан билээ.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороог цөөнх буюу сөрөг хүчнээс төлөөлөл ахалдгийн хэргийг ер гаргасангүй. Төсвийн зарлагаар эрх баригчдаас ам асууж “айлгаж”, олон нийтэд хандан шүгэл үлээж байх учиртай.
Тиймээс л олон нийт түүнээс “төсвийн дүгнэлтээ бичсэн үү, бичсэн бол танилцуул” гэж асууж сураглахад хүрлээ. Бүр “эрх баригчидтай наймаалцаад таг дуугүй боллоо” ч гэж хардах.
Б.Пүрэвдорж гишүүний хувьд Ерөнхий сайдын томилолт болгоноос хоцролгүй гадаад, дотоодоор явж, МАН-ынхантай найзан дундаа орж байгаад хэргээ бүтээчихдэг нэгэн гэгддэг. Эсрэгээрээ гэвэл нийтийн эрх ашгийн төлөө төсвийн зарлагын “но”-г ухаад хамгийн чангаар орилж байх субьект байтал чимээгүй суусаар.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sain er ene manguu
Энэ төрд өлөн хулгайч луйварчид л байдаг бус уу. Хэрээ тагтаа шиг цагаан болохгүй гэж