УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Автобусны хэргээр байцаагдсан хотын мээрүүд

Ногоон автобусны хэргээр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа тухай АТГ-аас мэдээлсэн. Тэд бүгд шахуу дунд шатны дарга, мэргэжилтнүүд байгаа юм. Эл хэрэгт Хотын мээрүүд татагдан шалгагдаж эхлээд буй. Тухайлбал,

Энэ сарын 01-нд Хотын дарга асан Ц.Батбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Улмаар өчигдөр /2023.11.03/ шүүхээс түүнийг хилээр гарахыг хориглож сулласан юм.

Мөн Хотын дарга асан М.Энхболдоос мэдүүлэг авсан.

Д.Сумъяабазарыг хэрхсэн эсэх нь одоо ч эргэлзээтэй. Арваннэгдүгээр сарын эхээр АТГ-аас ногоон автобусны хэргээр Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нараас тайлбар мэдүүлэг авсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэднийг тус асуудлын талаар ямар мэдүүлэг өгсөн нь нууц гэгдэж буй.

Яг зургаа хоногийн өмнө хотын шинэ дарга Х.Нямбаатар сүүлийн 15 жилийн нийтийн тээврийн худалдан авалтыг бүхэлд нь “но”-той байж болзошгүй гэдгийг хэлээд автобусны хэргээр шалгуулах  хотын дарга нарыг нэрлэсэн нь анхаарал татдаг.

Тодруулбал,

  • 2009 оны 400 автобусыг тендер зарлахгүйгээр худалдан авахад Зам, тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан.
  • 2015 онд Э.Бат-Үүл Засаг даргын үед дөрвөн удаагийн шууд гэрээгээр автобуснуудыг худалдаж авсан. Энэ онд авсан автобуснууд одоо огт ашиглагдахгүй байгаа.
  • С.Амарсайхан Засаг даргын үед шар автобус,
  • Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол

Өөрсдийнхээ хийсэн булхай луйварыг ''урд өмнө бас л ийм байсан'' гэдэг байдлаар асуудалд хандахгүй шүү. Энэ засгийн газар Урьд өмнө гарсан луйварыг өнөө хүртэл яагаад чимээгүй дарж байсан юм бэ,Яагаад чимээгүй байж байгаад Ногоон автобусны дуулианаар өмнөх булхайг дэлгэх болов. Хэрэв ногоон автобусны асуудал илрээгүй бол өмнөх булхайг чимээгүй дарааад өнгөрөөх байсан юм уу Эхлээд өөрсдийнхээ асуудлыг шийд дараа нь урд өмнөх асуудлаа эргэж шалга. Татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан автобусны үнийг хувийн хэвшилийн компануудад яагаад төлөхгүй байгаа юм бэ. Парк шинэчилэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг заавал төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж ирсэн нь оновчтой хувилбар мөн үү . яагаад гадна дотны урт хугацаатай зээлийн эх үүсвэр сонгож болоогүй юм бэ,Нийтийн тээврийн үйлчилгээ ийм түвшинд байхад иргэдийн хувийн автоташинаар зорчих эрхийг хязгаарлах асуудлыг яаруу сандруу хэлэлцэж байгаа нь цаг үеээ олоогүй асуудлын нэг талруу хэт хэлбийсэн ""Улаан хувьсгалч Дорж"гэгч онигоог өөрийн эрхгүй санагпуулаад байна да,

Bat.
Bat.

Sorongin dallagtaigaaraa muu .. Alim . buruudah yum bn l daa. chaavaas..

Зочин
Зочин

Бат үүл дотоодод үйлдвэрлэсэн автобус авсан. 16 оноос МАН болж автобусны үйлдвэрийг дампууруулсан. Цэнхэр автобус хэл амгүй юү.

Тэнхимийн дар Дэмбэ
Тэнхимийн дар Дэмбэ
Reply to  Зочин

Батүүл Эстониос хог дээр хаяхаас өө р аргагүй болчихсон байсан холбоотой урт цэнхэр автобусыг нугалсан үнээр авчирч овввв их хуссан. Овоо л шингээдэг ходоодтой юм даа. Удахгүй задарна даа.

Зочин
Зочин

Хулгайч хүнийхээ хувьд Бат-үүл гэгч луйварчин мэдээж ихээхэн хулгай хийж чадсан гэдэг нь ойлгомжтой. энэ буриадыг маш сайн шалгах хэрэгтэй. Төрөлхийн хулгайч хүн бол мэргэшсэн хулгайч л байдаг юм шүү.

Зочин
Зочин

Өнөө цагт хүний мөс чанар хөлийн жийрэг шиг болж дээ. Нямбаатар дарга болонгуутаа өмнөх засаг дарга нарыг АТГ-т өглөө. Уг нь өмнө нь ийм алдаа дутагдал байсан шүү. Би одоо эдгээр алдааг гаргахгүй ажиллах болноо гэж хэлээд л ажлаа эхлэх хэрэгтэй байв. Ер нь Нямбаатарыг харахад анхнаасаа л дүүрэн алдаа дутагдалтай байна. Тухайлбал, өөрийн баг нэртэй баахан хүн дагуулж ирлээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нийслэлийн албан тушаалаас халагдсан хүмүүсийн цалин шинэ хуулиар Нямбаатар хувиасаа өгөх ёстой. Үүнд иргэд хяналт тавих хэрэгтэй.

Zochin
Zochin

С.Баяр мөн адил. Солонгос хэмхэрхий хог дээр хаях автобус оруулж ирсэн хэргийг сөхөж уудал тухайн үед их яригдаж байсан. Хулгайчид үхэх мөрөөрөө үхээч

Монгол
Монгол

ШАЛГАРСАН ХУЛГАЙЧУУД. ЗАСАГ ДАРГА НАРЫН ГАРААР ОРОХГҮЙ НЭГ Ч АВТОБУС БАЙХГҮЙ. БҮГД ХОЛБООТОЙ

Зочин
Зочин

Хамааралгүй 3 даа

Тэнхимийн дар Дэмбэ
Тэнхимийн дар Дэмбэ

Бат-үүлийн нэр зураг яагаад байхгүй байгаа м бэ? Хүү Чулуудайгаа улсаас хулгайлсан мөнгөөхр Англид сургуульд явуулаад цаадах нь хичээлээ дийлэхгүй хаяад ирсэн байдаг ш дээ.

Зочин
Зочин

Сүхбаатар Сумьяабазар сүнс нь зайлаад сүүлээ хавчаад зайлцгаасан. айж гөлөлзсөн хулчгар авираас ичгүүртэй зүйл байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button