Дотны найзууд

Өчигдрийн /2023.11.03/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Т.Амарбаясгалан хоёрын “дотны найзууд” гэдгийг тодотгов.
Хотын дарга сөрөг хүчний гишүүдийн асуултад хариулт өгөхдөө илтэд ялгаварлах хандлага гаргасан. Үүнийг нь ХҮН намын гишүүн Т.Доржханд тодотгож сануулсан юм.
Гэвч хариуд нь Хотын дарга Х.Нямбаатар “Сая хуулийн төслийг таны их дотны найз Д.Амарбаясгалан танилцуулсан. Би үгээ өөрөөр чинь их айхтар чиглүүлж заалгахгүй” хэмээсэн нь анхаарал татсан билээ.
Бүр тодруулбал, Т.Доржханд, Д.Амарбаясгалан нар дотно нөхөрлөдөг гэдгийг тэр тодотгов.
Ойроос: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ногоон автобусны дуулианыг дэгдээсэн гэх хардлага өндөрөө авсан. Түүний захиалгаар "Ногоон автобус" хуучин гэх мэдээллийг ХҮН намын төлөөлөл хийсэн. Тэд талбай дээр гарч, автобуснуудад үзлэг хүртэл хийж цацсан билээ.
Өнгөрснөөс: 2022 оны намрын улстөрд ҮХНӨ-ийн өрнөлийг Т.Доржханд тавьж байв. Тэр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч, Үндсэн хуулийн "давхар дээл"-тэй холбоотой заалт хасагдахад гол үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ эрх баригчдын захиалгаар хөдөлсөн гэж хэвлэлүүдэд бичигдсэн. Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр 2016 оноос хойш ажиллахдаа "далдаас" засаглаж, бодлого зангидаж ирсэн нэгэн. Өнөө цагт Л.Оюун-Эрдэнийн ахалж буй МАН-ын бодлого бүрд түүний стратеги тодорхой үүрэг роль гүйцэтгэж буй.
Өнгөрсөнд бас: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох маргааныг ҮХЦ-д Т.Доржханд анхлан гаргаж байсан билээ.
Тэгэхээр Т.Доржханд, Д.Амарбаясгалан нар холбоотой байж болохыг Х.Нямбаатар битүүхэндээ тодотгосон нь энэ байх.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэнг хэлжээ. МАН д халгаатай юм байна даа. Цаг хугацаа бүхнийг харуулна.
Адилхан л луйварчид нэг л ажил хийж буй дүр эсгэн хор найруулахаас өөр юу хийж бүтээв
Д.Амарбаясгалан, Т.Доржханд 2 үй зайгүй найзууд байжээ. Ногоон автобус хуурамч гэхэд Хүн намынхан хуучин гээд байдаг нь ийм учиртай байж. Уул нь Хүн намын Наранбаяр, Гантулга гээд олон шударга залуучууд байдаг ГАЙГҮЙ нам гэж бодсон чинь Доржханд болохоор Амарбаясгалантай найз болохоор Хүн намыг сонгож болохгүй болжээ. Х.Нямбаатар хүү үнэнч, шударга ажилладаг тул тэтгэврийн бид түүнийг дэмжиж байна.
ЧИ ЖООХОН МЭДРЭЛ МУУТАЙ ЮУ, ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ХЭНЭЭС Ч МЭДЭЭЛЭЛ АВСАН ЯАДАГ ЮМ БЭ, НЭРТЭЙГЭЭР НЬ АМАРБАЯСГАЛАНГААС МЭДЭЭЛЭЛ АВСАН ЮМ БОЛ НОГООН АВТУУС ШИНЭ ГЭСЭН ҮГ ГЭЭЧ, НЯМБААТАР БААСААРАА ШУДАРГЫН ТУЙЛ БОЛЧДОГ ЮМ БЭ, НОГООН АВТУУСАНД ХАМГИЙН ХОЛБООТОЙ 2 ХҮНИЙГ ОГТ ДУРЬДАХГҮЙ ЭС ҮЙЛДЛЭЭР ХАМГААЛААД БАЙГААГ ХАРААЧ