УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улаанбаатар-Дарханы зам V сард дуусна: Ерөнхий сайдын өгсөн хугацаа дуусаад 1 сар өнгөрөв

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг “2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах” үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өнгөрөгч нэгдүгээр сард өгсөн билээ.

Тэгвэл энэ хугацаа дуусаад нэг сар өнгөрч байгаа юм.

Хэзээ дуусах талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.11.03/ "2019 онд эхэлсэн замын ажлын 50 хувь нь 4-5 жилийн хугацаанд хийгдсэн. Харин 2023 онд үлдсэн ажлынх нь 40 гаруй хувийг хийсэн. Ирэх оны тавдугаар сар гэхэд Дарханы замын ажил бүрэн дуусна. Гэхдээудахгүй энэ замыг бүрэн буюу дөрвөн эгнээгээр нь нээнэ. Ингэснээр хоёр талдаа дөрвөн эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно" гэжээ.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгууль хүлээхээр шийдэж

Зочин
Зочин

2023 оны 11-р сард дуусна гэсэн зам дахиад 6 сараар хойшлов 2024оны 5-р сард дуусаж сонгуулийн өмнө тууз хайрламаар боллоо.Бас цалин тэтгэвэр тэтгэмжийг 4-р сард нэмж сонгуулийн ажилдаа КОК үнэлгээ авна.Сонгуулийн өмнө ондоо ГОЕ сюрприз МАНынхан барихаар бэлтгэж байна. Сонгуулийн өмнө МАНынхан НӨАТийг бас 5% болгохыг дэмжинэ гэсэн шум байна шүү.Ихэд бэлэгтэй сюрпризтэй , шуутай сонгууль болох нь ээ

иргэн
иргэн

авто замыг ингэж хийдэг бол монгол улс хөгжихгүй ээ, даргын цүнх баригчдын компаниар хийлгээд ийм л болно, сонгуульд аль нам ялснаас хамаарч тендерт ялдаг зарчим байсаар байх юм бол замын компани ч хөгжихгүй.

ЗОЧИН
ЗОЧИН

1 УДАА ЯВХАД ХӨДЛӨЖ ЯДСАН ГАНЦ НЭГ ТЕХНИК Л ХАРАГДСАН ДАА. ЯАЖ ДУУСАХ БИЛЭЭ ДЭЭ. ИРЭЭД БИЧИЖ Л БАЙСАН ЭНЭ НӨХӨР БОЛ БҮР Ч ДАВАХГҮЙ ДАВАА. ТАРХИНЫ БАГТААМЖАА МЭДЭЖ БАЙЖ САЙД БОЛЖ БАЙГАА ЧЭЭ. ГҮЙХ НОХОЙНД СААД БОЛСОН ИЙМ ГАРУУДЫГ ХУУГААР НЬ ХАЛААЧ. ЭД НАРААС БОЛЖ Л УЛС ОРОН УЯАТАЙ НОХОЙ ШИГ БН. ЧЁРТ

Зочин
Зочин

Энэ хүн сайд болоод 20 хоноход 20 км зам тавилаа гээд тухайн үед попорч байсан даа, одоо юу хэлэх бол

Зочин
Зочин

Үлгэр ингэж эхлэж байна.эрт урьд цагт

Зочин
Зочин

МАН юу ч хийж чаддаггүй гэдгийг бид 8 жил харлаа. Зөвхөн хулгай хийж чаддаг бүлэг хүмүүс юм бна гэдгийг ойлголоо. АН арай ч бас ийм байгаагүй. Хийдэг байсан юм. ХҮН нам МАН-ын дагуул захиалгат нам гэдгийг Нямбаатараас бас мэдэж авлаа

Зочин
Зочин

Энэ барзгар нөхөр өөрөө 11 сард дуусгана гэж яриад байсан санагдах юм. Худалчид зайлаа

Зочин
Зочин

дарханы замд ажилласан хар ажилчдаас нь эхлээд дарга сайд хүртэл бүгдийнх нь гар хурууг тастаж нүхэнд бул. муу урвагч нараас болж олон хүн энэ замд хорлогдож үхлээ.

Зочин
Зочин

энэ гэж бас нэг бүтэхгүй луйварчин. баахан луйварчин сайдаар танхимаа бүрдүүлсэн ЕС-д хэн итгэх болж байна даа?

Бямбацогт сайдад
Бямбацогт сайдад

ТА баруун аймгуудын автобус явах төвийг 10 буудлын номинд авч ирсэн нь их түгжрэл дагуулж байна. НЭГМӨСӨН 22 ын тээврийн цогц төв рүү нүүлгээч. ОДОО орбит, толгойт, тахилтын иргэд ЭНЭ 10 буудлаас болж их түгжирдэг боллоо. ЖАХАН ул суурьтай судлаж нүүлгэж болдоггүй юм уу?

Зам тээврийн сайд
Зам тээврийн сайд

таны саналыг сэтгэх ухаан хүрэхгүй байлаа, уучлаарай 2024 оны сонгуулиар сонгогдоод жаахан ухаан сууж магад, сайн хэлж зөвлөж байгаарай. 2028 онд дахин сонговол миний ухаан мэлтэсхийтэл нээгдэх нигууртай

Холбоотой мэдээ

Back to top button