ДЭЛХИЙ

1281 онд Япон руу илгээсэн Хубилай хааны хөлөг онгоцны гурав дахь үлдэгдэл олдлоо

Монголын эзэнт гүрний хөлөг онгоцны үлдэгдэл Япон улсын Нагасаки мужаас олдсон байна.

Тодруулбал, Мацүра хотын Такашима арлаас 13-р зууны үед модон байгууламж олджээ. Үүнийг Японы эрдэмтэд Монголын эзэнт гүрний довтолгосон хөлөг онгоцны үлдэгдэл байж болзошгүй талаар тус улсын Боловсролын яамнаас мэдээлээд байгаа аж.

1281 онд Монголын эзэнт гүрэн Кюүшюь бүсэд хоёр дахь удаа довтолсон ч хар салхины улмаас 4400 орчим хөлөг нь сүйрсэн түүхтэй. Сүйрсэн хөлгийн үлдэгдэл олддог.

Өмнө нь 2011 онд, 27 метрийн урттай үлдэгдэл олдон, тэмдэглэгдэж байсан. Харин 2015 онд дахин 20 метр урттай үлдэгдэл олджээ. Иймд, энэ удаагийнх гурав дахь нь болох юм байна.

Энэ удаа олдоод буй үлдэгдлийг судлах хүрээнд эрдэмтэд малтлага хийжээ. Ингэхэд 13-р зууны сүүлээс 14-р зууны эхэн үед хамаарах хятад сав, таваг зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.

Эдгээр нь эл модон байгууламж нь Монголын Эзэнт гүрний хөлгийн үлдэгдэл  мөн гэж үзэхэд хангалттай нотолгоо болж буй аж.

Сонирхолтой түүх сөхөхөд, Хубилай хаан Японыг эзлэхээр хоёр удаа оролдсон байдаг.

Эхний довтолгоо 1271 онд болсон. Энэ үеэр далайд хар салхи дэгдэж, монголчуудын (тухайн үеийнхээр бол Юань гүрэн гэж нэрлэх ёстой) хөлөг онгоцны ихэнх нь сүйрсэн байдаг. Харин долоон жил хүлээгээд, Хубилай хаан энэ удаа япончуудыг бүрэн эзлэхээр төлөвлөсөн. Улмаар 40 мянган монгол, солонгос, хятад цэрэг бүхий 900 хөлгийг эхэнд илгээж. Араас нь 100 мянган цэрэгтэй, 3500 хөлөг гарчээ.

Япончууд энэ довтолгоог “Ялагдашгүй хавсарсан цохилт” хэмээн нэрийдэж байв.

Самурайчууд Юань гүрний хөлөг онгоц руу довтолж байна

Гэвч зургадугаар сард солонгосчууд бүхий эхний флотууд ирж, тэднийг самурайчууд дарж байлаа. Харин гол флот ирсэнгүй. Ингэсээр 50 хоног хүлээж, наймдугаар сарын 12-нд үндсэн флот Хаката тохойд хүрснээр өөрсдөөс нь гурав дахин хүчтэй энэ довтолгоонд ялагдах бэлтгэлтэй байлаа.

Гэвч наймдугаар сарын 15-нд Кюүшү арлыг чиглэн дахин хар салхи ирснээр 4400 хөлөн онгоцны хэдхэн зуу нь тэсэж үлдсэн байна. Үлдсэн хэдхэн дайчинг самурайчууд хүйс тэмтэрчээ.

Япончууд тэдний бурхан Япон орныг Монголчуудаас аврахаар хоёр удаа их хар салхи илгээсэн гэж үздэг. Энэ шуургыг Япончууд камиказэ буюу “бурхны салхи” гэж нэрлэдэг юм. Хубилай хаан ч Япон бол байгалийн их хүчний хамгаалалтан дор оршдогт үнэмшээд дахин довтлох санаагаа орхижээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
11 сар 6, 2023 13:30

Монгол япон хамтарсан суд�##�гаа явуулж түүхт эд зүйлсээ авмаар юм даа муз
ейдээ маш их хувь нэмэр оруулна даа

Зочин
Зочин
11 сар 6, 2023 23:40

2 биш 3 довтолсон. Нэг хэсэг олзлогдсон монголчуудаас “самуурай” эхэлсэн бодит түүхтэй. 1281 оноос өмнө нихонд самуурай гэж нэр томъёо байгаагүй!

Зочин
Зочин
11 сар 7, 2023 00:30
Reply to  Зочин

4

Зочин
Зочин
11 сар 6, 2023 23:41

Тийм учраас шоогүн гэж ойлголт бол манайхантай шууд холбоотой юм. Түүх аяндаа нууцаа дэлгэнээ

Зочин
Зочин
11 сар 6, 2023 23:46

Мэйжи үе буюу 150 жилийн өмнөх хүртэл манай “олзлогсод” буюу “самуурай”-н толгойлогч Шоогүн нар 600 жил Наран улсыг захирч байлаа. Адмир�##� Перри Наран улсын ханыг эрх мэдэлтэй болох замыг зассан түүхтэй.

Enkhmyagmar
Enkhmyagmar
11 сар 7, 2023 11:01

Ok minii mongoliin baharhal yiumdaa archaagyi abilgachidiig boduul

Холбоотой мэдээ

Back to top button